Сирийн нутаг дэвсгэрт даваа гарагийн өглөө хийн хоолой дэлбэрсний улмаас тус улс бүхэлдээ гэрэл цахилгаангүй болоод байна гэж мэдээллийн SANA агентлаг мэдээлжээ.
Сирийн газрын тос, эрдэс баялгийн сайд Али Ганимын мэдэгдсэнээр, дэлбэрэлт алан хядах ажиллагааны улмаас болсон байж болзошгүй аж. Үүний улмаас тус улсын гурван цахилгаан станцын үйл ажиллагаа зогсоод байна. Мэргэжилтнүүд цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа аж.
Сирийн цахилгаан эрчим хүчний сайд Зухер Харбутлийн тодруулснаар, дэлбэрэлт Дамаск мужийн Думейр, Адра хотын хооронд болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )