Энэ оны зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт иргэдийн зээлийн 20.2 хувь нь Kовид -19 цар тахлын нөлөөнд автсан үзүүлэлттэй байна гэж Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурджээ. Энэ үзүүлэлт бизнесийн зээлийн хувьд 37 хувьтай байна.
Банкуудын хэрэглээний зээлийн үлдэгдэл зургаадугаар сарын байдлаар өмнөх сараас 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар буурч, 4,358.3 тэрбум төгрөгт хүрсэн нь банкны системийн нийт зээлийн 25.3 хувийг бүрдүүлж байна.
Хэрэв тэтгэврийн зээлийн үлдэгдэлд гарсан нэг удаагийн шинжтэй нөлөөг хасаж тооцвол хэрэглээний зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн үлдэгдэл зургаадугаар сарын байдлаар 4,199 тэрбум төгрөгтэй тэнцэж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )