Эдийн засгийн өсөлтийг дэмжих, хямралын эсрэг авч хэрэгжүүлэх макро бодлогын орон зай улс орнуудад хязгаарлагдмал байна.
Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, зах зээлийн итгэлийг сэргээж, нийт эрэлтийг тэтгэн эдийн засгийн огцом уналтаас зайлсхийх зорилгоор хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудад төсвийн тэлэх бодлогыг хэрэгжүүлэх нь түгээмэл байгаа юм.
Энэ хүрээнд дэлхий даяар нийт 8 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд цаашид зардлын хэмжээ өсч болзошгүй байгаа нь улс орнуудын Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх суурь шалтгаан болов.
ОУВС-гийн тооцооллоор 2020 онд дэлхийн нийт улс орнуудын Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 13 хувиар нэмэгдэх төсөөлөлтэй байгаа нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2009 онтой харьцуулахад 2.5 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм.
Ийнхүү Засгийн газрын өрийн түвшин нэмэгдэж байгаа нь Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогын орон зайг багасгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )