Монгол Улсын заавал төлөх ёстой ӨР ТӨЛБӨРҮҮД

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

2020 оны улсын төсөвт ээлжит бус чуулганаар тодотгол хийсэн. Төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр сууриа удаа дараа хамгаалж байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ удаад тодотгосон төсвөө хамгаалсан байр суурийг мөн илэрхийлж байгаа юм.

Тэрбээр 2020 онд 2 их наяд төгрөгөөр ӨР дарах нь төсвийн тодотголын ОНЦЛОГ гэж мэдэгдсэн байна. Сангийн сайдын хэлээд буй хөнгөлөлттэй зээлийн төлбөрүүд, бондын хүүгийн төлбөрүүд нь төлөх ёстой  хугацаа нь болсон учраас заавал хийгдэх ёстой төлбөрүүд гэдгийг САНУУЛЪЯ.


 

Бондын төлбөр:

 

  • 2012.12.05-нд гаргасан “Чингис” бондын хүүгийн төлбөр 145.3 тэрбум төгрөг;
  • 2016.03.15-нд авсан Кредит Свисс банкны зээлийн төлбөр 304.4 тэрбум төг;
  • 2016.04.06-нд гаргасан “Мазаалай” бондын хүүгийн төлбөр 153.3 тэрбум төг;
  • 2017.03.09-нд гаргасан “Хуралдай” бондын хүүгийн төлбөр 147.7 тэрбум төгрөг;
  • 2017.10.26-нд гаргасан “Гэрэгэ” бондын хүүгийн төлбөр 127.2 тэрбум төгрөг;

 

 Хөнгөлттэй зээлийн төлбөр:

 

  • 1991 оноос хойш авсан нийт 270 гадаад хөнгөлөлттэй зээлийн төлбөрт 639.0 тэрбум төгрөг төлнө:
  •  АХБ-ны 60 зээлийн төлбөр 272.3 тэрбум төгрөг;
  •  Дэлхийн банкны 46 зээлийн төлбөр 72.7 тэрбум төгрөг;
  •  Япон Улсын 23 зээлийн төлбөр 121.6 тэрбум төгрөг;
  •  БНХАУ-ын 23 зээлийн төлбөр 85.3 тэрбум төгрөг.

 

 Дотоод үнэт цаасны төлбөр:

 

  • Дотоод үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр 420.1 тэрбум төгрөг төлнө.

 


 

Сануулахад, Төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс өөрчлөлгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогын 9 их наяд 730.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувь, нийт зарлагыг 14 их наяд 577.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(203.91.115.56) 2025 оны 03 сарын 13

awsan idsen uusnuud ni bvgd amid bgaa bizdee tulvvl tur tumur nvvree haruul!!!!.Ard tvmend hvrteelgvi ur zeelvvd

1  |  0
Zochin(192.164.119.133) 2025 оны 03 сарын 13

Toroos torson ter bumtanguudiin horongiig huraaj oroo toloo

1  |  0
зочин (64.119.24.153) 2025 оны 03 сарын 13

энэ авсан зээлийн хэд нь тансаглагч баячуудын халаасанд орсон бол доо гэтэл бид ядуу хэвээрээ жарныг туулж байна

1  |  0
дулам(192.82.69.54) 2025 оны 03 сарын 13

Ёо ёо яаж үхнээ! энэ мөнгө хаашаа явчихваа.

1  |  0
zochin(202.21.124.133) 2025 оны 03 сарын 13

ene muu nohon gulug chi muu uuruu tuluuruu bid nar lav naadahaas chi neg ulaan zoos avaagui. hervee ene ih zeel tuslamjiig sain ashiglasan bol bidnii amidral iim muu muuhai yaduu zuduu baih esgui.. tiim uchiraas muu luivarchid uursduu tul

1  |  0
Novsh(66.181.161.24) 2025 оны 03 сарын 13

Xulgaich nar ni todorxoi baixad. Butsaaj avaad BARAGDUUL

1  |  0
Zaya(175.223.35.26) 2025 оны 03 сарын 13

Saaral ordnii samragchdiin oorsdiinh n horingoor barag toloh bh Offshore Jdu.. Jeepnuud Housuudaa.. Seould Kangnam duurgiin orduuda.. bas end tend martsan Dollaruudaq sanaachee !!Ylsiinhaa oriig tolj Eh oronoo avarmaar baina Yaduu Ard tumen chin...

1  |  0
Zochin(202.126.88.184) 2025 оны 03 сарын 13

Darga said dargantsruud l hergelsen baih daa\nbaruun solgoigvil heregleed tom kamnuudni zeel awaad \nyuch hiisen.ym baigvi buun ur\n

1  |  0
Хүүх(103.57.92.88) 2025 оны 03 сарын 13

Хотгор шанагыг арилжаалагч Монголын мөнгө санхүүгээр гараа угаах шиг болж вальс эргэж бна доо

1  |  1
Зочин(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

Ард түмний амьдрал дээшлүүлэх ажлын байр бий болсон бол ч их л мөнгө юм даа. /ЖДҮ/

2  |  0
Close menu