БНХАУ-ын аж үйлдвэрийн албан ёсны PMI индекс зургаадугаар сард 50.9 хүрсэн бол долоодугаар сард хүлээлтийг давж, 51.1-т хүрч нэмэгдсэн үзүүүлэлттэй байгаа. Наймдугаар сарын нэгтгэсэн мэдээлэл эерэг гарах хүлээлттэй байна.
2020 оны эхний найман сарын туршид дэлхийн улс орнуудыг эрсдэлтэй нөхцөлд байлгаж буй коронавирусний анхдагч голомт болох БНХАУ-ын эдийн засгийн төлөвийг шинжээчид эерэгээр харж буй юм.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Зүүн Өмнөд Ази БНХАУ-ын худалдааны гол түнш болсон үзүүлэлттэй байна. Хагас жилийн үзүүлэлтээр БНХАУ-ын Eвро бүстэй хийх худалдаа таван хувиар, АНУ-тай хийх худалдаа 10 хувиар тус тус буурсан бол Зүүн Өмнөд Азитай хийх худалдаа нэмэгджээ. БНХАУ-ын үйлдвэрлэгчид зардлаа танах, АНУ-ын татвараас зайлсxийxийн тулд Зүүн Өмнөд Ази руу зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ шилжүүлжээ. Сингапур улс өндөр өртөгтэй бүтээгдэхүүний үндсэн нийлүүлэгч болоод буй бол Вьетнам улс бага цалингаар үйлдвэрлэл хийхэд тустай байгааг шинжээчид мэдэгдэж байна. Улмаар БНХАУ-ын компаниуд Зүүн-Өмнөд Азид оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )