Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн III улирлын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.08/ болж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ.
Тухайлбал, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, тооцоо судалгаа; Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хэрэгжилт; Зээлжих зэрэглэлийн талаар; Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар, “Сэндбокс зохицуулалтын орчин журам”-ын төсөл; “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн тухай тус тус хэлэлцсэн байна.
СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даргалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )