Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Үүнээс Улаанбаатар хотод наймдугаар сард нийт 2 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 0.8 (13.3%) мянган хүн, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 (29.2%) мянган хүнээр буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд наймдугаар сарын эцэст 28 мянга, үүнээс 18.3 (65.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.7 (34.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Сэтгэгдэл ( 0 )