Төлбөрийн тэнцлийн урсгал данс оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 573.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 360.3 сая ам.доллар буюу 38.6 хувиар буурчээ.
Урсгал данс 573.6 сая ам.долларын алдагдалтай гарахад үйлчилгээний худалдааны тэнцэл 784.2 сая ам.доллар, анхдагч орлогын данс 587.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин долоодугаар сард урсгал данс 316.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 250.3 сая ам.доллароор өсжээ.
Үйлчилгээний худалдааны орлого оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 360.3 сая ам.доллар, зарлага 1.1 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 306.3 сая ам.доллароор, зарлага 692.2 сая ам.доллароор тус тус буурчээ. Үйлчилгээний худалдааны тэнцэл оны эхний долоон сарын байдлаар 784.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )