Инфляц өмнөх сараас НЭГ хувиар буурлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

 

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас нэг хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар хувиар өссөн байна.

Наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.0 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь),

 

  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь

 

  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь

 

  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 1.4 хувь)

 

  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 5.9 хувиар буурчээ.

 

Наймдугаар сард өмнөх сараас 1.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь, төмс хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 20.4 хувиар буурсан байна.

Харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.1 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top