Монгол Улс оны эхний найман сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 4.5 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам.доллар болжээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (16.3%) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 908.2 (16.9%) сая ам.доллароор, импорт 638.0 (15.6%) сая ам.доллароор тус тус буурчээ.
Наймдугаар сард экспорт 690.2 сая ам.доллар, импорт 511.2 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 270.3 (28.1%) сая ам.доллароор буурч, импорт 29.3 (6.1%) сая ам.доллароор өссөн байна.
Оны эхний найман сарын байдлаар БНХАУ-тай 4.4 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.8 хувийг эзэлж байна.
БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 35.1 хувийг чулуун нүүрс, 31.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг, Сингапур улсад экспортолсон барааны 65.9 хувийг, Их Британи улсад экспортолсон барааны 59.2 хувийг алтны экспорт эзэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Алтны экспорт нилээд нэмэгдсэн харагдаж байна.