Манхеттенд сул орон сууцны тоо 15.025-д хүрч, РЕКОРД тогтоов  

2020 оны 09 сарын 13

Коронавирус цар тахлын улмаас 200 мянган иргэнээ алдаад буй Америкт нөхцөл байдал амаргүй үргэлжилж байна.  

Тухайлбал, дэлхийн санхүү эдийн засаг, соёл урлаг, үйлчилгээний салбарт тэргүүлэгч хотуудын нэг Нью-Йоркийг орхин нүүдэллэх иргэдийн тоо нэмэгдсээр буй нь наймдугаар сард Манхеттен дэх сул орон сууцны тоо 15.025-д хүрч дээд амжилт тогтоосноос харагдаж байна гэж CNN мэдээллээ.  

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын  бизнес эрхлэгч Жонатан Миллерийн хэлснээр наймдугаар сард маш цөөн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах эрэлт хүлээсэн үл хөдлөх хөрөнгийн тоо 166 хувиар нэмэгджээ. Миллерийн хэлж буйгаар үл хөдлөх хөрөнгө түрээслэгчид коронавирусний эрсдэл өндөр байгаа энэ цаг үед Манхеттенд өндөр өртөг зардал гаргаж амьдрахаас татгалзах сонголтыг хийх нь давамгайлж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top