Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд болох “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд энэ сарын 10-ны өдөр далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Энэ хүрээнд далд уурхайн цаашдын санхүүжилтийг бүрдүүлэхэд төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-ын хувьд гол үүрэг хүлээхээр болоод байна. Тухайлбал, олон улсын санхүүгийн байгууллагуудаас 500 хүртэлх сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохоос гадна “Туркойз Хилл Ресурс” компани хувьцааны санхүүжилтээр бусад шаардлагатай санхүүжилтийг босгохоор болж байна.
Сануулахад, “Туркойз Хилл Ресурс” компани ордын нөөцийн болон ТЭЗҮ-ийн шинэчилсэн хувилбарыг энэ оны долоодугаар сард танилцуулахдаа далд уурхайн ашиглалтад орох хугацаа 21-30 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.3-1.8 тэрбум ам.доллароор нэмэгдэхээр байгааг бататган мэдээлсэн.
“Туркойз Хилл Ресурс” компанийн хувьд 2021 оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөрөнгө бий гэж мэдэгдсэн юм.
Тодотгоход, төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак 2021 оны гуравдугаар сард албан ёсоор үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм.
“Туркойз Хилл Ресурс"-ийн гүйцэтгэх захирал Ульф Куелман энэ оны тавдугаар сард мэдээлэл өгөхдөө Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчийн хувиар далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт татах асуудлаар “Рио Тинто”-той хэлэлцээ хийснээ мэдэгдэж байв. Мөн тэрбээр “Ковид 19” цар тахал бэрхшээл учруулсан ч ил уурхайн үйл ажиллагаа тасалдаагүй бөгөөд далд уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа ч үргэлжилсээр байна гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
luivarchid hooj gargaasai!\n
Хро
Бид удахгүй уух усаа алтаар худалдаж авна, алт эрднэс юу ч биш болно