Тодотгоход, коронавирустэй холбоотойгоор дэлхийн улс орнуудын нөхцөл байдал амаргүй байгаа. Түүнчлэн гадаад зах зээлээс хөрөнгө босгох, өрийг дахин санхүүжүүлэх үйл явцад ч шинэ сорилтууд тулгарахаар байгаа билээ.
Улсын нийт гадаад өр 2020 оны эхний хагас жилд 30.8 тэрбум ам.доллар болоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар буюу 3.8 хувь, өмнөх улирлаас 352.9 сая ам.доллар буюу 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд:
Засгийн газрын нийт өр 2020 оны эхний хагас жилд 25.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөг, өмнөх улирлаас 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс өсөхөд:
Засгийн газрын дотоод өр 147.7 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 32.9 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч Засгийн газрын гадаад өр 3.4 их наяд төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 27 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )