Ургац хураалт буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний байдлаар 81.3 мянган тонн өвс хадлан хадаж, 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8 мянган тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гар тэжээл 84.7 хувь буюу 1 мянган тонноор, бэлтгэсэн өвс хадлан 67.3 хувь буюу 167.5 мянган тонноор, хураасан төмс 20.4 хувь буюу 2 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 хувь буюу 1.5 мянган тонноор буурсан үзүүлэлт юм.

Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Орхон, Баянхонгор, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад 5.0-236.2 тонн буюу 8.1 хувиас 2.2 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 1.0-1063.0 тонн буюу 3.6-89.2 хувиар буурчээ.

Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Төв, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай аймгуудад 5.4-572.6 тонн буюу 7.1 хувиас 12.5 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 0.7-1997.2 тонн буюу 2.2-98.2 хувиар буурсан байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top