Банкууд 13 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 13 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй аж.

Сануулахад, өмнөх дуудлага худалдаа энэ сарын 10-ны өдөр болоход Монголбанк ирүүлсэн саналыг 100 хувь  биелүүлж 30.9 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн.  Своп, форвард арилжаагаар Монголбанк 20  сая ам.долларын своп хэлцлийг байгуулсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top