Монголд коронавирусний ВАКЦИН НИЙЛҮҮЛЭХ асуудал нааштай байна гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар болон албаны бусад хүмүүстэй уулзжээ.

Уулзалтаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засаг, төсөвтэй холбон хангах санхүүжилтийн механизм, стратегийн хэрэгжилтийн талаар ярилцсан байна.

Тогтвортой хөгжлийг хангахад “Ковид-19”-ийн нөлөө багагүй аргамжаа болж байгааг талууд хэлжээ. ДЭМБ-аас дэлхийн улс орнууд, тэр дундаа манай оронд коронавирусний вакциныг нийлүүлэх асуудал нааштай яригдаж байгааг дуулгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн (202.9.47.30)  2025 оны 03 сарын 13

Туршилтын туулай болгох гээд бн уу

2  |  0
Top