Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр (2020.09.15) Азийн хөгжлийн банктай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших тэгш хүртээмжийг сайжруулах, цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр санхүүжилтийн гэрээг байгууллаа.
Үүнээс 1.5 сая ам.долларын санхүүжилтийг оношилгоо, эмчилгээнд шаардлагатай урвалж оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж.
Харин Ядуурлыг бууруулах Япон сангаас олгож буй 2 сая ам.доллароор Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн сургууль, дөрвөн цэцэрлэг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үе тэнгийн найзуудын хамт ердийн сургууль, цэцэрлэгт явж, тэгш хамрагдах боломж бүрдүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )