Азийн PMI индекс нэмэгдэхэд, Индонезийн өсөлт голлон нөлөөллөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Азийн нэгдсэн аж үйлдвэрийн PMI индекс наймдугаар  сард өмнөх сараас өссөн үзүүлэлттэй байна. Нэгдсэн индексийн өсөлтөд Индонезийн PMI индекс хүлээлтээс ихээр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. БНХАУ, Австрали, Өмнөд Солонгос, Тайландын аж үйлдвэрийн PMI индекс 50-иас дээгүүр түвшинд хадгалагдсан нь нөлөөлсөн байгаа.

Тэгвэл Малайз, Филиппин, Вьетнам зэрэг орнуудын PMI индексүүд өмнөх сараас буурч 50-иас доогуур түвшинд хүрчээ. Азийн улс орнуудад оны эхний хагаст эрчимтэй мөнгөний сул бодлого хэрэгжүүлж байсан бол долоодугаар  сард дийлэнх Төв банкууд хүүгээ бууруулалгүй харзнасан байдалтай байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top