Корпорацуудын ДАМПУУРАЛ огцом нэмэгдэж магадгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

2020 оны эхнээс улс орнуудыг хамран нүүрэлсэн коронавирусний улмаас дэлхийн улс орнуудад корпорацуудын дампуурал шил шилээ даран явагдаж буй. Тэгвэл  “Atradius”-ын  тооцооллоор энэ онд дэлхийн хэмжээнд корпорацуудын дампуурал 26 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Цар тахлыг хумихын тулд улс орнууд хөл хорио тогтоож эхэлсэн оны эхний үед корпорацууд гэнэтийн шоктой тулж, олноор үүдээ барьсан. Улмаар засгийн газруудын зүгээс нөхцөл байдлыг даван туулахын тулд төсвийн бодлогоор дэмжсэн нь мэдээж эерэг нөлөө үзүүлсэн. Гэхдээ улс орнуудын төсвийн бодлогын нөлөөлөл түр хугацааны нөлөөллийг үзүүлсэн бөгөөд оны хоёрдугаар хагасын байдлаар корпорацуудын дампуурал огцом нэмэгдэж болзошгүй гэж “Atradius”  онцолж  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top