Банкуудын ам.долларын эрэлт БУУРЧ байна

2020 оны 09 сарын 17

Өнөөдөр  /2020.09.17/ Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд дөрвөн  сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Харин  Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй аж.

Сануулахад, энэ сарын 15-ны өдрийн дуудлага худалдаагаар банкууд 13  сая ам.доллар худалдан авах санал ирүүлэхэд Монголбанк дуудлага худалдаанд оролцоогүй юм.

Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдааны нөхцлийг харахад банкуудын долларын эрэлт буурч байна. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтвортой байхаар хүлээгдэж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top