Навальныйн асуудал шийдэгдвэл ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

ОХУ-ын эдийн засаг  онд 4.7 хувиар агшиж,  ирэх  оны  хоёрулирлаас эхлэн сэргэж, 2021 оны эцэст 3.2 хувийн өсөлттэй байх төлөвтэй гэж шинжээчид үзэж буй аж. 

Ройтерс агентлагаас 21 эдийн засагч, шинжээчдийн дунд явуулсан санал асуулгад ОXУ-ын Төв банк 2020 онд бодлогын хүүгээ дахин бууруулж, дөрвөн  хувьд хүргэнэ гэсэн таамаглал давамгайлж байна.

 Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, Кремлийн шүүмжлэгч Алексей Навальныйг хордуулсан гэx сэжиглэл зэрэг геополитикийн асуудлууд шийдэгдвэл Оросын Төв банк  энэ сардаа багтан бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж дөрвөн хувьд хүргэж, цаашлаад  ирэх оны туршид энэ түвшинд нь хадгалах хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top