Статистикчид эдийн засаг дахь цар тахлын нөлөөллийг хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Үндэсний статистикийн хорооны статистикчид Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институт (ERINA)-ээс зохион байгуулсан 10 дахь удаагийн семинарт цахимаар оролцжээ.

Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институт нь 2012 оноос хойш Монгол Улсын судалгааны байгууллагуудтай хамран ажиллаж байгаа. Энэ удаагийн хамтарсан семинар нь “COVID-19 цар тахал ба Монгол Улсын эдийн засаг” сэдвийн хүрээнд онлайнаар зохион байгуулагджээ.

Тус семинарт Үндэсний статистикийн хорооны статистикчид  “Монгол Улс дахь COVID-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдал”,  “COVID-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний Аж ахуйн нэгж байгууллагын  үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл, “Коронавирус ба эдийн засаг” “COVID-19 цар тахлын аялал жуулчлалын салбарт үзүүлж буй нөлөө” зэрэг сэдвээр илтгэл тавьсан аж. Түүнчлэн  Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институтийн судлаачидтай харилцан санал солилцон, өөрсдийн судалгааны ажлыг хөгжүүлэхэд хэрэг болох санал, шүүмж сонссон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top