Евро бүсэд ажилгүйдэл нэмэгдэх төлөвтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Коронавирус улс орнуудын хөдөлмөрийн зах зээлд онцгой нөлөөллийг үзүүлж байгаа. Евро бүсийн тухайд Германы хөдөлмөрийн зах дээрх нээлттэй ажлын байрны зар наймдугаар  сарын эхээр цар тахлын өмнөх хоёрдугаар сартай харьцуулахад 15 хувиар буурсан байна.  Эл  үзүүлэлт Франц улсад мөн хугацаанд 25 хувиар, Иx Британид 50 хувиар тус тус буурчээ.

Өнгөрсөн саруудад Eвро бүсэд ажилгүйдлийн түвшин АНУ-тай харьцуулахад харьцангуй бага байсан нь Eвро бүсийн улсуудын Засгийн газраас  компаниудад ажилчдаа цалинжуулахад зориулж тэтгэмж өгч байсантай холбоотой.  Энэхүү тэтгэмжийн хөтөлбөр нь энэ намар дуусна. Ажилгүйдлийн түвшин өсөж, өрхийн орлого огцом буурах эрсдэл тулгараад байна. Ажилгүйдлийн түвшин огцом өсөх нь эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж, гүн хямралд хүргэх магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top