Автомашины импорт 124.9 сая ам.доллароор буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Оны эхний найман сард импорт  3.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 638 сая ам.доллар буюу 15.6 хувиар буурсан байна. Харин энэ оны  наймдугаар сард импорт 511.2 сая ам.доллар болж, өмнөх сараас 29.3 сая ам.доллар буюу 6.1 хувиар өссөн байна.

 

Импорт өмнөх оны мөн үеэс буурахад:

 

  • Дизелийн түлшний импорт 186.3 сая ам.доллар
  • Суудлын автомашины импорт 124.9 сая ам.доллар
  • Ачааны автомашины импорт 65.2 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

 

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортыг улсаар авч үзвэл оны эхний  найман сард өндөгний 99.3 хувийг ОХУ-аас, шувууны махны 81.7 хувийг БНХАУ-аас, цагаан будааны 44.7 хувийг БНХАУ-аас, 39.2 хувийг Вьетнам улсаас, элсэн чихрийн 46.2 хувийг Тайланд улсаас, 32.5 хувийг ОХУ-аас, маргарины 88.6 хувийг ОХУ-аас тус тус импортолсон байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөг, шувууны мах, цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, гахайн мах, улаан буудайн импорт 9.6 хувиас 13.2 дахин өсөж, харин хуурай сүү төмсний импорт 27.5-97.6 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top