Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 70.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 45.5 тэрбум төгрөг буюу 39.2 хувиар буурсан байна. Харин хоёрдугаар улиралд 35.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 тэрбум төгрөг буюу 35 хувиар, өмнөх улирлаас 58.9 сая төгрөг буюу 0.2 хувиар буурчээ.
Үүнд гурав болон түүнээс дээш одтой зочид буудлын орлого өмнөх оны мөн үеэс 17.7 тэрбум төгрөг буюу 44.9 хувиар, өмнөх улирлаас 4.5 тэрбум төгрөг буюу 17 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Зочид буудлын салбарын орлогод гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 70 гаруй хувийг эзэлдэг. Үйлчлүүлэгчид нь ихэвчлэн гадны иргэд байдаг. Энэ оны хувьд цар тахлын дэгдэлтээс сэргийлж хил хаалттай байгаагаас гурав ба түүнээс дээш одтой буудлууд үйлчлүүлэгчгүй байна гэж хэлж болохоор байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )