Ким Жон Ун Өмнөд Солонгосын иргэн амиа алдсанд уучлал эржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын хяналтын байцаагч Шар тэнгист амиа алдсантай холбогдуулан өмнөдүүдээс уучлал эрлээ гэж Ёнхап агентлаг БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийг дурдан мэдээлжээ. “Энэ хэрэг явдал Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Өмнөд Солонгосын ахан дүүсийн сэтгэлийг гонсойлгосон хэмээн ихээхэн гэмшиж байна” гэж Ким Жон Уны илгээлтэд дурджээ.

Хойд Солонгосын тал болсон хэргийн шалгалтын дүнг Өмнөд Солонгосын талд танилцуулсан байна. Умардын хилчид 10 удаа гал нээсэн бөгөөд ингэхдээ хил зөрчигчийн цогцсыг бус хөвж явсан объектыг шатаасан гэж мэдээлжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгосын тал БНСУ-ын Загас агнуурын яамны дэргэдэх загас агнуурын хяналтын албаны ажилтныг Хойд Солонгосын хилчид буудан хороож, цогцсыг нь шатаасан гэж мэдэгдсэн билээ. БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, Хойд Солонгосын тал тус улсад коронавирусний халдвар оруулахаас сэргийлэх зорилгоор Пёньяны гаргасан хорио цээрийн дүрмийн дагуу ийм үйлдэл гаргасан гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 09 сарын 26

Ene 2 ylsiig yah gej vdii hvrtel Amerkyyd 2 vzeleer haan boogdyylj bie bietei i daisgnyyldag bna ve,Ene 2 yls bish neg yls neg tsysanii hvmvvsiig holbojihovol Amerkchyydiin nvgel alag boloh baihaa .\n

0  |  0
Top