Эдийн засагчид цаашдын чиг хандлагыг хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

“Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2020” сэдэвт хурал энэ сарын 30-нд болох аж.

Хурлыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран зохион байгуулах аж.

Хуралд Б.Түвшинтөгс, Г.Рагчаасүрэн, Ч.Хашчулуун нарын эдийн засагчид судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top