[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хүйтэн сэрүүний улиралд цагаан гаа хэрэглэ

2020 оны 09 сарын 30

Бид цагаан гааг хүнсэндээ төдийлөн хэрэглэдэггүй. Тэгвэл япон, солонгос, хятадуудын өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэдэг цагаан гааны ач тусыг дурдъя.


  • Цагаан гаа нь хордлого тайлах, сэрүүн өвчнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай. Иймээс хятадууд цагаан гааг эртнээс эмэнд оруулсаар иржээ.

 

  • Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальслах хэрэггүй. Гааны хальс нь элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог.

 

  • Энэ ургамал нь цусны эргэлтийг сайжруулдаг учир гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглээрэй.

 

  • Цагаан гаа захын судсыг тэлж, цус шингэлж, толгойн өвдөлтийг намдаадаг. Мөн бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаана.

 

  • Энэхүү ургамлыг тогтмол хэрэглэвэл ядрахгүй, нойр хулжихгүй.

 

  • Цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэр арилж, шүдний угийн үрэвсэл дарагддаг.

 

  • Ханиад томууны халдвар дэгддэг хүйтэн, сэрүүний улиралд цагаан гаатай найзал. Халуун хөөж, хөлөргөж, хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй.

 

  • Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир үе мөчний өвчнүүдийн үед хэрэглэнэ.

 

  • Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеийн өвдөлтийг дарахад цагаан гааг хэрэглэ.

 

  • Цагаан гааг цайнд хийж ууж болно.

 

  • Литр усанд 10 гр цагаан гаа хийж буцалгаад ваннтай усандаа хийж орвол ядаргаанд тустай.

 

  • Цагаан гаа нь хүнд ямар ч хортой нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн юм. Та энэ ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэж байхад л эрүүл мэндэд тань ач тусаа өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top