Банкуудад 27 сая ам.доллар нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2854.07 байна.

Гадаад валютын сүүлийн  дуудлага худалдаагаар Төв банк арилжааны банкуудад 27  сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Банкуудаас своп, форвард арилжаагаар санал ирүүлээгүй аж.

Коронавирусний улмаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүндэрч, экспорт саарч, валютын орох урсгал муудсан нь төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрахад нөлөөлж байгаа.

Түүнээс гадна манай эдийн засгийн бүтцийн доголдол ханшийн хэлбэлзэлд суурь нөлөөллийг үзүүлдэг юм. Тиймээс ханшийн эрсдэл тогтмол байдаг гэсэн үг.

Манай улсын гадаад валютын албан нөөц долоодугаар сарын тооцооллоор 3.6 тэрбум ам.доллар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top