Ард түмэндээ “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээр алдаршсан, нэрт жүжигчин Ж.Сүххуяг өвчний улмаас таалал төгсжээ.
Ж.Сүххуяг нь 1959 оны наймдугаар сарын 24-ний өдөр мэндэлсэн байна. Тэрбээр 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлага дор төгссөн байна.
Кинонд тоглох гараагаа 1977 онд “Давааны цаана даваа” киноны Жаргалын дүрээр эхэлсэн байдаг. Үүнээс хойш нийтдээ 20 гаруй кинонд дүр бүтээсэн юм. Тухайлбал 1979 онд “Үүрийн цолмон” киноны Баяраа, 1981 онд “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” киноны Амараа, “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, 1984 онд “Тань руу нүүж явна” киноны Очир, “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, 1985 онд “Ацаг шүдний зөрүү” киноны Ананд-Очир, 1986 онд “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх Даян хаан зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээжээ.
Монгол Улсын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2009 онд түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн юм.
Сэтгэгдэл ( 8 )
ум сайн амгалан болтугай! 80 аад оны киноны гол төлөөлөгч байлаа.Самдан багш Батмөнх даян хааны дүрийг сайхан бүтээсэн хүний амьдралын эрээн барааныг туулсан шүү.Хошин шогчидын дэргэд алт шиг Гавьяат даа.
ум мани бадмэ хум ом ами дэва хри бурханы ариун орноо хурдан терех болтугай
дүр болгон нь амилсан ёстой л бурхан жүжигчин. хаанаас харцыг хүртэл . хэцүү анги дээр хүртэл траншейний хог түүдэг хүнийг бүр яг л амьдралд байгаагаар нь гаргаж байсан. намар нахиалсан мод киноны багшийн дүр бол жинхэнэ багшийн дүр гээд л даян хаан маань үнэхээр гайхалтай бас сайхан ч залуу байсан даа
Jinhene aldartai mundag jujigchin bailaa. Hairan um.emegnel ilerhiilye
Ум ма ни бад мэ хум
huurhiidoo saihan jugjigchin bsandaa um sain amgalan boltugai
мѳнгѳтэй байсан бол амьд байх байсан даа хандив тусламж яригдаж байсан даа
Um ma ni bad me hum