Эмгэнэл Пэлжидийн Дүгэржав (1946-2022)
Бидний хайртай хань, аав, өвөө Пэлжид овогтой Дүгэржав нь 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Пэлжид овогтой Дүгэржав нь 1946 оны тавдугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст сумын "Цагаан тохой" хэмээх газар мэндэлж сумын бага сургууль, аймгийн дунд сургууль, Санхүү эдийн засгийн техникум, Монгол Улсын их сургуульд суралцаж төгссөн.
Хөдөлмөрийн гараагаа 1966 онд Улаанбаатар хотын Тээвэр хангамжийн төв газарт тооцооны нягтлан бодогчоор эхэлж, улсад нийт 40 жил үүнээс Холбооны системийн байгууллагуудад 36 жил нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хянан шалгагчаар ажиллаж байгаад 2006 онд гавьяаны амралтанд гарсан билээ.
Түүний тууштай хөдөлмөр зүтгэлийг байгууллага, төр засаг үнэлж V, VII, VIII таван жилийн гавшгайч, Онц холбоочин, Санхүү банкны тэргүүний ажилтан, Улсын тэргүүний уран сайханч, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100-н жилийн ойн медаль, Сангийн яамны 100-н жилийн ойн медаль, Хүндэт холбоочин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнажээ.
Хайртай хань, аав, өвөө минь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.
ГЭР БҮЛ, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ
Сэтгэгдэл ( 1 )
Хайрт буурай өвөө минь Өлмөөгийн Пэлжид ба Алагийн Норжон хоёрийн гурав дах хүүхдэд нь байсан билээ Пэлжид элэнц өвөө минь миний буурай өвөөд Дүгэржав гэж нэр өгсөн Дүгэржав буурай өвөө маань 1967 онд Чимэддоржийн Төмөрхүүтэй гэрэлсэн юм 1969 онд миний эмээг төрүүлсэн юм эмээд маань Дүгэржав өвөө маань Дулмаа гэж нэр өгсөн юм 1976 онд Ширчиндорж гэж ууган хүүгээ төрүүлээд 1979 онд отгон хүү Жамсрандоржийг төрүүлээд 1984 отгон охин Отгонтуулийг төрүүлсэн юм Дулмаа эмээ маань 1988 онд Цэгмэдийн Түмэнжаргалтай гэрэлсэн юм 1990 онд ууган хүү буюу манай ээжийг төрүүлсэн юм