Хүн бүр зүүдэлдэг. Зүүд нь тус бүрдээ 1 цаг 30 минут үргэлжлэх таван хэсгээс бүрддэг гэхээр хүн нэг шөнийн дотор дунджаар таван зүүд зүүдэлдэг гэсэн үг юм.
1. Зүүдэндээ үзэж байгаа бүх хүн жинхэнэ бодит хүн
Хэрэв танд огт танихгүй үзэсгэлэнтэй бүсгүй зүүдлэгдвэл тэр бүсгүй тань бодит хүн гэсэн үг. Таны ухамсар хэзээ нэгэн цагт харж байсан хүний дүрсийг нойронд чинь сэргээн гарган ирж байгаа юм. Харин харамсалтай нь та тэр хүнийг хэзээ харж байснаа мэдэх боломжгүй. Өчигдөр спорт танхимд, үгүй бол сарын өмнө түгжрэл дунд, магадгүй 15 жилийн өмнө Хөвсгөлд зугаалж явахдаа тааралдсан байж болно.
2. Таны зүүд телевизтэй холбоотой
Их Британийн Данди их сургуулийн эрдэмтдийн судлагаагаар багадаа ямар телевиз үзэж байсан нь зүүдтэй чинь шууд холбоотой гэдэг батлагджээ. Хар цагаан зурагтын үед өссөн хүний зүүд өнгөгүй, хар цагаан байх нь одоогийн залуучуудынхаас 4 дахин илүү гэсэн тоо гарчээ.
3. Зүүдээ удирдаж болно
Зүүдэлж байгаагаа зүүдэн дундаа мэдэрч байсан тохиолдол хүн болгонд бий. Дахин ийм явдал тохиолдвол зүүдээ хянах гэж оролдоод үз. Зүүдээ санаж, унтахын өмнө мөрөөдөх, юм бодох зэргээр дасгал хийсний дүнд хүн зүүдээ хянаж чаддаг болдог.
4. Хүмүүс муу зүүд их зүүдэлдэг
Case Western Reserve University их сургуулийн судлаачид 50 мянган хүний зүүдийг задлан шинжлээд хүмүүс өөдрөг сайхан зүүднээс илүү хар бараан зүүд их зүүдэлдэг болохыг тогтоожээ. Айдас, сандрал, алдаа гаргахаас айсан зүүд хамгийн их байдаг.
5. Тархи амардаггүй
Унтаж байхдаа хүн бүрэн амарсан мэт харагдав ч үнэндээ тархи нь ажилласаар байдаг. Сэрүүн байх үеэс илүү идэвхтэй байдаг гэж ч хэлж болно.
6. Зүүдэндээ хөдлөж чадахгүй
Унтаж байхдаа ихэнх хүн хөдлөх чадвараа алддаг. Тийм болохоор бид зүүдэлсэн юмаа хөдлөн дагаж чаддаггүй. Чаддаг байсан бол хүн болгон тун эвгүй байдалд орох байсан билээ. Хүний далд ухамсар зүүдний үеэр биеийг хөдөлгөөнгүй болгон хорьдог байна.
7. Зүүдээ ихэнхийг санадаггүй
Хүн шөнө болгон 4-7 зүүд зүүдэлдэг ч ганцханыг нь л тогтоодог гэнэ. Сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг санаж байдаг бол 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартаж орхидог байна. Зүүдэлдэггүй гэж ярьдаг хүн байдаг ч үнэндээ тэд зүүдээ огт санаддаггүй гэсэн үг.
Сэтгэгдэл ( 0 )