Тайландын нийслэл Бангкок хотод хаант засаглалыг эсэргүүцэн, ардчиллын төлөө тэмцэж буй жагсаалыг хязгаарлах, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн онц байдал зарлажээ.
Онц байдлын хугацаанд нийтийн тээврийн хөдөлгөөнийг тогтоосон маршрутыг хязгаарлан, олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэх материалыг хянаж, цагдаа нарт эрх мэдэл олгох аж.
Түүнчлэн таваас дээш хүн цуглах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.
Жагсагчид одоогийн Ерөнхий сайд Прают Чан Очаг огцруулан, ардчилсан парламент байгуулах ёстой гэх шаардлага дэвшүүлж байгаа юм.
Онц байдлын хүрээнд цагдаа нарт эрх мэдэл олгосон тул жагсаал цуглаан болж буй гудамж, талбайд хүч нэмэгдүүлэх үүднээс 15 мянган офицерийг нэмж дайчилжээ.
Одоогоор жагсаалыг удирдсан хоёр хүн, жагсаалд оролцсон 18 хүнийг баривчлан саатуулаад байна.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл ( 0 )