ЭМЯ: Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар (2020.11.08) коронавирусний халдвар нэмж дөрвөн хүнээс илрэн, нийт тохиолдлын (зөөвөрлөгдсөн0 тоо 361 болжээ.

Монгол Улс коронавирусний халдвартай 318 хүнийг амжилттай эмчилсэн бол ХӨСҮТ-д одоо 43 хүн эмчилгээнд байна. Тэднээс долоогийнх нь биеийн байдал хүндэвтэр, нэг нь хүнд байгаа аж.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо 49.1 сая болсон бол 1.2 сая гаруй хүн нас баржээ.
 

Top