Хүүхдийн ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ЭТГЭЭДИЙН хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэй хамтран “Хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа- Эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт”-д дүн шинжилгээ хийн, судалгааны тайлан эмхэтгэжээ.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлд гэрлэгчид зөвхөн хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулахаар зааж, хүүхдийн эрхийн тухай асуудлыг орхигдуулсан, Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн практикт “Гэрлэлтийн гэрээ” байгуулж, улмаар гэр бүл болж буй асуудал хангалтгүй, зүй нь гэрлэлтийн гэрээнд зөвхөн хөрөнгийн асуудал бус үр хүүхдээ тэтгэх асуудлыг тусгасан байдлаар хуульчилж, гэр бүлээ батлуулахад гэрээг зайлшгүй харгалзан үздэг байх шаардлагатай, хүүхдийн тэтгэлэг төлөх ихэнх иргэд нь төлбөрийн чадваргүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, улмаар тэтгэлэг төлөхөөс зайлсхийх асуудал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дийлэнх байна.

Судалгааны тайланд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудал нь хувь хүний ёс зүйн төлөвшил, зан байдалтай шууд холбоотой тул хувь хүний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлага байгаа зэргийг онцлон тусгажээ.

Уг судалгааны ажил манай улсын хэмжээнд энэ төрлийн анхны судалгааны ажил болсон гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг ШШГЕГ хэрэгжүүлэхээр хуульчилсан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан хариуцлага оногдуулах арга хэмжээ авахаар болсон юм.

Тухайлбал, Хүүхдийн тэтгэлгээ гурван сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шийдвэр гүйцэтгэгч?(103.10.22.8) 2023 оны 03 сарын 21

шийдвэр гүйцэтгэгч нар нь өөрсдөө хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ жил бүр өөрчлөгддөг болохыг ч мэддэггүй л юм байна лээ шүү дээ аль хоёр гурван жилийн өмнөх хэмжээгээр одоог хүртэл тэтгэмжийг тооцож төлөгч этгээдээс авч өгдөг байсан бол яах уу ийм ажилаа мэддэггүй шийдвэр гүйцэтгэгчид хариуцлага ч тооцдоггүй юм байна лээ ш дээ тэтгэмж олгоогүй өдөр хоногоор тооцож алданги тооцож нөхөн авах хуулийн заалтаа ч мэддэггүй шийдэр гүйцэтгэгч бас байна аа байна ийм байхад яана даа

1  |  0
шийдвэр гүйцэтгэгч?(103.10.22.8) 2020 оны 11 сарын 10

шийдвэр гүйцэтгэгч нар нь өөрсдөө хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ жил бүр өөрчлөгддөг болохыг ч мэддэггүй л юм байна лээ шүү дээ аль хоёр гурван жилийн өмнөх хэмжээгээр одоог хүртэл тэтгэмжийг тооцож төлөгч этгээдээс авч өгдөг байсан бол яах уу ийм ажилаа мэддэггүй шийдвэр гүйцэтгэгчид хариуцлага ч тооцдоггүй юм байна лээ ш дээ тэтгэмж олгоогүй өдөр хоногоор тооцож алданги тооцож нөхөн авах хуулийн заалтаа ч мэддэггүй шийдэр гүйцэтгэгч бас байна аа байна ийм байхад яана даа

0  |  0
Top