Индонезид амны хаалтгүй хүмүүсийг суниалгаж, шийтгэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Энэ зургийг өнгөрсөн Мягмар гарагт Индонезийн Ачех мужийн Банда-Ачех хотод авчээ. Зурган дээр хоёр залуу цагдаа нарын өмнө газар суниаж байна. Тэд амны хаалтгүй гадуур гарсныхаа төлөөсөнд ийнхүү шийтгүүлжээ.

Индонез улс COVID-19 цар тахлын эсрэг хууль дүрэм зөрчсөн хүмүүст маш хатуу чанга арга хэмжээ авдаг. Амны хаалтгүй бол их хэмжээний торгууль төлнө. Торгууль төлөхийг хүсээгүй эсвэл боломжгүй хүмүүсийг гар дээр суниалгаж, гудамж цэвэрлэх зэрэг олон нийтийн ажил хийлгэнэ.

Зарим мужид маскгүй гарсан хүнийг авсан дотор хэдэн цаг хэвтүүлэх, халуун наранд 30 минут суулгах зэргээр шийтгэдэг.

Халдварын тоо буурахгүй байгаа тул улс орон даяар 340 мянган цагдаа, цэргийн албан хаагч нар хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар Индонезид 452291 тохиолдол бүртгэгдэж, 15 мянган хүн амиа алдаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.72) 2020 оны 11 сарын 13

Хүн ардаа бодсон зөв л арга байна манайх бол фашист арга хэрэглэж байгаа баян чинээлэг хүн ардтай юм шиг шууд мөнгө эсвэл гав гинж

0  |  0
indonesian mangols(139.5.216.61) 2020 оны 11 сарын 13

stupid mangols

0  |  0
Top