“En Marche” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон Францын Ерөнхийлөгч болоод 4 жил өнгөрлөө.
43 настай Макроныг Францын хамгийн “сэтгэл татсан” улстөрч хэмээн нэрлэдэг.
Олон хүний анхаарлыг түүний ажлын хөтөлбөр биш хувийн амьдрал нь татдаг гэж хэлэхэд болно. Макрон дунд сургуулийнхаа багш, өөрөөсөө 25 насаар эгч Брижит Троньетэй гэрлэсэн хүн.
17 настайдаа тэр багшдаа “Та яаж ч хандсан гэсэн би тантай заавал гэрлэнэ” гэж хэлсэн гэдэг. Тэр үед Брижит нөхөртэй, 3 хүүхэдтэй байсан ч шазруун шавь нь шантрахгүй зүтгэсээр санасандаа хүрч чаджээ.
Брижит Тронье 1953 оны дөрөвдүгээр сарын 13-нд Амьен хотод төрсөн. 21 настайдаа банкны ажилтан Андре Луис Азиертай гэрлэж, гурван хүүхэд төрүүлжээ. Хүүхдээ төрүүлснийхээ дараа “La Providence” сургуульд уран зохиол, франц хэлний хичээл зааж байхдаа Макрон хүүтэй танилцсан байна. Макрон зохиолч болохыг хүсдэг, Брижитийн утга зохиолийн дугуйланд явдаг байлаа.
Театрт болсон жүжгийн тоглолтын дараа 15 настай Макрон багшаа үнсэж байна. 1993 оны 5-р сар.
“Макрон жүжгийн дүр сонголтод ирэхэд нь би түүнийг хараад яасан сэтгэл татам жаал вэ гэж бодсон. Үнэхээр тэр бусад сурагчдаас огт өөр хүүхэд байлаа. Тэр багш нартай дандаа хамт байдаг, томчуудтай эн тэнцүү харилцаж байв”
Дунд сургуулиа төгсөх жилээ Макроны гэрбүл Парист шилжсэн нь эцэг эх нь хүүгээ ахимаг насны эмэгтэйд татагдаад байгаагаас болжээ. Тэр үед тэд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярин суудаг байв. Телевизэд ярилцлага өгөхдөө багш бүсгүй “Макрон бага багаар, маш тэвчээртэйгээр миний эсэргүүцлийг даван гарсаар байсан” гэж ярьсан байдаг.
Макрон гурван их сургуульд боловсрол эзэмшсэн, дараа нь хэдэн жил төрийн албанд зүтгэж, удалгүй “Rothschild & Cie Banque” банкны ажилтан болов.
Тэд 2007 онд гэрлэсэн. Брижит салаад нэг жил болсон, Парист багшийн ажлаа хийж байлаа. Харин Макрон Ерөнхийлөгч Франсуа Олландын багт ажиллаж байв. Хурим хийх үедээ Макрон 29 настай, Тронье 53 настай байжээ (АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп эхнэрээсээ 24 насаар ах).
Макроны карьер хурдан өссөн. 2012 онд тэр Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болсон бол хоёр жилийн дараа Эдийн засгийн сайдын албанд очсон.
Брижитийн хүүхдүүдтэй Макрон хэл амаа хурдан олсон. Нэг үеийнхэн болохоор аргагүй шүү дээ. Эхнэрийнхээ ач нарыг хооллож байгаа түүний зураг Францын бараг бүх хэвлэлд гарч байв.
Одоо Тронье нөхрийнхөө гол зөвлөх. Макрон нэгэн ярилцлагадаа “Би эхнэрээ нуудаггүй. Тэр үргэлж надтай хамт байсан, байх ч болно” гэж ярьж байв.
Сонгуулийн кампанит ажлын үеэр тэд тайзан дээр үнсэлдэж, Макрон “Эхнэрийнхээ ачаар би одоогийн өндөрлөгт хүрсэн. Би Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд тэр үргэлж надтай хамт байх болно. Урьд өмнөх шигээ л надад нөлөөтэй хэвээр, хуучныхаа үүргийг гүйцэтгэсээр байна” гэж хэлсэн.
Харин түүний улстөрийн өрсөлдөгчид Макроныг ижил хүйстэн хэмээн нэрлэж, үүнээ нуухын тулд ахимаг эмэгтэйтэй гэрлэсэн гэж баталдаг. Тэр байтугай сэтгүүлч залуу Матье Галлетэй холбож байв. Энэ бүхэнд тэр инээж хариулдаг.
Макрон өөрийг нь эхнэрээс нь урвуулах гэж янз бүрээр оролдсон 29 настай бүсгүйг шүүхэд өгч байсан удаатай. Тэр үед Макрон “Би эхнэртэй хайртай” гэж сэтгүүлчдэд зарлаж байв.
Сэтгэгдэл ( 10 )
Odoo ch nas hamaagui bolj dee.
Aash zan zaitai bh l daa
Эгчмэд насан дээр ийм стандарт биетэй харгдаж байна гэтэл бид үнэндээ ясан нүүртэй хайнагийн шар шигл байдаг, эрчүүдээсээ илүү баки биетэй, дөрвөлжин. За тэгээд усанд орох нь холдчихвол тэр үнэр танар гэж. Мэдэж л байгаа ш дээ.
Үзэл бодлыг битгий арчаарай зиндагийхан. \nИнтеллект байхгүй бол залуу байгаад яах юм. Ой гутна шүү дээ. Олон талаараа таараа биз. Нас хичнээн ойр байгаад дургүй хүрнэ шүүдээ, түвшин таарахгүй бол. Хэрэг нь гадаад дотооддоо биш.
Интеллект байхгүй бол залуу байгаад ч яах юм, хэнд ч хэрэггүй, ой гутна.
Сайхан хүмүүс байна. Интеллект байхгүй бол залуу нас байгаад нэмэргүй. Үүнийг ойлгох нь ойлгоно.
гадаад хүмүүс нээрээ гаж сэтгэлгээтэй шүү, макрон, оросын Галкин нтр гээд дандаа хөгшин эмээ нартай суудаг, дур хүсэл нь төрдөг л юм байхдаа, эсвэл бэлгийн сулралтай байх, хахахха
(120. 142.31.236 ) үнэн бичсэн бол ямар хөөрхөн юм бэ дээ кккк
ХҮН ХӨГШИРНӨ ӨӨ ГЭЖ ,САЙХАН БҮСГҮЙ БАЙЖ. ТЭР ЭР ХҮНИЙГ ТАТАХ ГАЙХАМШИГТАЙ УВИДАСТАЙ БАЙХ НЬ
bi ch gesen bagchdaa uhaangui durlaj bailaa daanch algaduulaad ongorsondoo