Холливудын одод мөнгөөр зодож, вакцин авах гэж оролдсон гэв

2021 оны 01 сарын 27

Дэлхийн даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 100 саяыг давлаа. Хамгийн олон халдвар АНУ-д гарсан бөгөөд энд 25.3 сая хүн тус өвчнөөд өвдөөд байгаа юм.

АНУ-ын засгийн газраас иргэдээ вакцинжуулах ажлыг эрчимтэй хийж эхлээд байна. Одоогийн байдлаар эхний ээлжинд 60-аас дээш насны ахмадууд болон эмнэлгийн ажилтнууд вакцин тариулж байна.

Variety-д бичсэнээр ээлж дараалалгүйгээр хурдан вакцин тариулах гэсэн Холливудын одод янз бүрийн арга хэрэглэж эхэлсэн гэнэ. Алдартнууд нэр нөлөө, танил талаа ашиглан, эмч нарыг хахуульдах гэсэн оролдлого их гарч байгаа юм. Лос-Анжелес Рейдерс багт эмчээр ажиллаж байсан Роберт Хёйзенга “Алдартай жүжигчид 10 мянган ам.доллар хүртэл санал болгож байна. Зарим нь Ахмадын асрах газрын хэн нэг хүний оронд намайг тарьчих гэж хүртэл хэлсэн. Бүр эмнэлгийн ажилтны бичиг баримт бүрдүүлээд явж байгаа жүжигчин ч байна. Уг нь баячууд жирийн иргэдээс илүү өөрийгөө тухтай нөхцөлд тусгаарлан, ажил хийхгүй байх боломжтой шүү дээ” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүүд(202.179.26.3) 2021 оны 01 сарын 31

Сэрцгээ монголчуудаа. Хүрэлсүхийн Засгийн газар, Хүрэлбаатар малд вакцин төсөвлөсөн мөртлөө монголчуудад вакцин төсөвлөөгүй. Энэь нь Монголчуудыг малаас дор үзэж байгааг илтгэж байна уу яаж байна бодоод үз дээ сэрцгээ сэхээрцгээ эрх ашгийнхаа төлөө нэгдэцгээ, тэмцэцгээ эх орон чинь хүлээж ханалаа.

2  |  0
Бат(202.9.47.18) 2021 оны 01 сарын 28

Бид хараад сонирхоод байх яахав энэ сайхан монгол орондоо бид яагаад у/с тарилга аваад хийлгэчих мөнгөгүй амьдарч байнав бодоцгоо зүүднээсээ сэрцгээ

0  |  0
Zochin(124.158.96.97) 2021 оны 01 сарын 27

Hudlaa

0  |  0
Top