АНЭУ-ын Соёл, аялал жуулчлалын газраас тус улсад ирээд хөл хорионд орох шаардлагагүй гадаадын улс орнуудын ногоон жагсаалтаас хэд хэдэн орныг хаслаа. Дэлхий дахины цар тахлын сүүлийн үеийн байдлыг судалсны эцэст Бахрейн, Оман, Катар, Мальдив, Фолкленд, Сент-Китс Невис, Таиланд улсаас ирсэн жуулчдыг заавал 10 хоногийн карантинд байлгахаар болсон байна. Харин аюулгүй улсуудын жагсаалтад Австрали, Бутан, Бруней, Хятад, Гренланд, Хонконг, Исланд, Маврик, Монгол, Шинэ Зеланд, Саудын Араб, Сингапур гэсэн 12 орныг үлдээжээ. Энэ 12 орноос ирсэн жуулчид COVID-19 шинжилгээ заавал өгөх албатай ч карантинд суух шаардлагагүй юм. Гэхдээ дээрх орны иргэд гэсэн үг биш эдгээр улсуудаас ирсэн жуулчид гэдгийг тодотгожээ.
АНЭУ энэ сарын 7-ноос аюулгүй байдлын дүрмээ чангатгасан. Олон нийтийн цуглаан, хүлээн авалтыг хориглож, кино меатрыг хаан, хуриманд 10 зочин, оршуулгад 20-иос илүү хүн байж болохгүй гэсэн шийдвэр гаргасан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Matilda