Нийт малын 0.6 хувь нь зүй бусаар хорогджээ

2021 оны 02 сарын 17

2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 402.3 мянган толгой мал хорогджээ. Малын төрлөөр авч үзвэл тэмээ 2.1 мянга, адуу 17.2 мянга, үхэр 36.6 мянга, хонь 123.3 мянга, ямаа 222.9 мянган толгой хорогдсон нь оны эхний нийт малын 0.6  хувийг эзэлж байна.

Малын зүй бус хорогдол хамгийн их болох Архангай /26.2/, Баянхонгор /196.2/, Говь-Алтай /30.5/, Өвөрхангай /31.4/, Төв /35.6/, зэрэг аймагт нийт 320.0 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 79.5 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 3.7 мянган хээлтүүлэгч, 10.2 мянган баталгаажсан үүлдэр, омгийн мал хорогдсон. Үүнээс хамгийн өндөр хорогдолтой байгаа Баянхонгор аймагт Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ 168, Байдраг үүлдрийн болон Баянбулаг омгийн хонь 227, Залаа жинст эдрэнгийн цагаан болон Бөмбөгөрийн улаан омгийн ямаа 6489, нийт 6884 толгой үүлдэр, омгийн мал хорогдоод байна гэж  ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top