Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээхээр ажиллаж байна  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Анагаахын  Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ.

Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр /2021.02.17/  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа.

Шүлснээс шинжилгээ авч  Ковид-19  вирусийг илрүүлэх оношлуурын төслийн  ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлж 2021 оны гуравдугаар  сард дуусгахаар ажиллаж байна. Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

SARS-Cov-2-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсруулж оношлуур бүтээх юм байна. Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахдаа танилцуулсан юм.

Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн өндөртэй яваа гэдгийг эрдэмтдийн төлөөлөл болох АУ-ны доктор, профессор Г.Болдбаатар танилцуулсан юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс АШУИС-ийн эрдэмтдийн хийж буй аливаа шинжлэх ухааны бүтээлийг яам бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг илэрхийллээ. Уг төслийн багийг яамны зүгээс бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ уулзалтын үед илэрхийлсэн юм.

Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд ковид-19 вирусийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг өөрчилж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Малын эмч(64.119.27.232) 2021 оны 02 сарын 20

ХААИС ийн Болдбаатарын оношлуурыг хэрэглэх хэржгтэй,юун шүлсэнд үзэх вэ ингэж попорч хэрэггүй,цар тахал бол тоглоом биш

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 02 сарын 18

Belgi ulsad shylseer shinjlex onoshluuriig anagaaxiin oyutanuud bagsh nartaigaa xamtarch byteegeed ongordog onoos eronxii bolovsroliin suragchdad bolon oyutanuudad ashiglaad exelsen.Onoshluur ni mash evteixen modtoi chixriin xelbertei bogood xyyxdyyded taraaj ogood oorsdoo chixer idej baigaa yum shig amandaa ergyyleed oorsdiinx nertei xuruu shilend xiilgeed l boloo. Onoshluuriin achaar xyyxdyyd 7 xonog tutamd 1 shinjilgee ogch asuudalgyi tanximaar tasraltgyi yrgejlyylen xicheelseer baina.Demjij baina onoshluuriig byteegeed Mongoldoo xeregjyylex ni zov.

1  |  0
zochin(98.206.15.23) 2021 оны 02 сарын 18

gol n shine huvisaj baiga virusiig n ilruuldeg bolohgui bol hog deer hayagdan gesen ug

0  |  0
Нарандэлгэр(66.181.161.11) 2021 оны 02 сарын 18

Мундаг

0  |  0
Зочин(122.201.21.22) 2021 оны 02 сарын 18

Хурдан нэвтрүүлээд эхлээрэй амжилт хүсье түргэвчилсэн оношлуурыг хүн өөрөө гэртээ үздэг болчихвол маш их ач холбогдолтой хэмнэлттэй эрсдэлгүй

1  |  0
зочин(183.13.10.107) 2021 оны 02 сарын 18

Маш зов дэмжиж байна хамар луу хатгуулаад байх тийм сайн биш л дээ манайд л ингэж байгаа болохоос оор орнууд амны хондийгоос шинжилгээ авч байгаа ш дэ

1  |  0
Top