Дарааллаа хүлээлгүй вакцин тариулах зорилгоор Канадын British Columbia мужийн Юкон хэмээх нутагт ирсэн Канадын гэрбүлийн хосыг шүүхэд шилжүүлсэн байна. Great Canadian Gaming компанийн захирал Род Бейкер, түүний гэргий, жүжигчин Екатерина Бейкер хоёр Юконы нутгийн уугуул иргэд болох индиан, эскимосчууд оршин суудаг Бивер-Крик тосгонд очиж, Moderna вакцин тариулах гэж оролджээ.
Global News-т бичсэнээр тэд албан ёсоор Ванкуверт вакцинжуулалтад хамрагдах ёстой байсан ч дарааллаа хүлээж тэссэнгүй бололтой. Эхнэр нөхөр хоёр тосгоны халамжийн ажилтнууд болон дүр хувиргасан ч баригдсан байна.
Юконы Олон нийтийн албаны сайд Жон Страйкер CBC-т ярилцлага өгөхдөө “Амин хувиа хичээсэн энэ үйлдэлд бид, Юконы ард иргэд ихэд бухимдаж байна. Нэгэн улсын адилхан иргэн байж, бусад хүний амь насыг аюулд учруулан, зөвхөн өөрсдийгөө бодсон тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэж мэдэгджээ.
Юконы алс хязгаарын тосгоны оршин суугчид эмнэлгээс хол оршдог, нутгийн уугуул иргэдийн дархлаа сул зэрэг шалтгаанаар хамгийн түрүүнд вакцинд хамрагдаж байгаа юм.
Зальт этгээдүүдийн шүүх хурал тавдугаар сарын 2-нд болно. Тэдэнд торгууль оноож, зургаан сар хорих ял төлөвлөөд байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n