Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

2021 оны 03 сарын 04

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн өчигдөр /2021.03.03/ авч уулзлаа.

Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахаа эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  


 
 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 04

Яг энэ цаг үед монголчууд, монгол хүмүүс зөвхөн мөнгө олж байвал хүмүүсийн хохирол хамаагүй гэж үздэг болсон нь олон зүйл дээр ажиглагддаг. Засгаас авч байгаа зохион байгуулалтын арга ажиллагаа ихэнхдээ хүмүүсийг чирэгдүүлдэг. Хүн хоорондын харьцаа хэрүүлээр эхэлж зодооноор дуусдаг. Байгууллагын дотоод журам нь хүмүүсийн эсрэг байдаг. Шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ нь хужаагаас дор хулхи шинжтэй. Энэ оношлуурын эд анги нь тэгээд юугаар хийгдсэн байх вэ? Төмөр үү? Мод уу? Хуванцар уу? Яаж хаана үйлдвэрлэсэн юм болоо ТЭВНЭ хийж чаддаггүй монголоо?

1  |  1
Чуганц(64.119.23.142) 2021 оны 03 сарын 04

Шүлснээс вирүс илрүүлэх шинжилгээний тухай хэвлэгдсэн материал хэд хэд бий. Вирүс ялгэх, олшруулах арга нь хамар залгиураас сорьц авдагтай адилхан. Үр дүн нь ойролцоо гэж дүгнэсэн байсан. Гэхдээ АНУ, Европ, Хятадад яагаад түгээмэл хэрэглэхгүй байгаа юм болдоо. Мундэг юм хийнэ гэж байгаад баахан халдвар тараах бии. Болгоомжтой байгаарай.

0  |  0
Top