Хариу урвал өгч байгаа тул ахмадуудад "AstraZeneca” вакцин хийхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18


Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга, Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг коронавирусний тархалт, хариу арга хэмжээ, вакцинжуулалтын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Коронавируст халдварын үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тавихгүйгээр  хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Гэвч  коронавирусний батлагдсан тохиолдол сүүлийн өдрүүдэд 100-аас дээш тоогоор тогтмол нэмэгдэж байна. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн УЛААН ТҮВШИНД шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ. Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэх амлалтдаа хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дордуулах алхам хийхгүй. Эмнэлгийн ор нэмэхээс гадна эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа тасалдаж болохгүй тул анхаарч ажиллана" гэдгийг хэвлэлийн хурлын үеэр анхааруулав. 

Түүнчлэн "ОХУ-аас ирэх сард вакцин хүлээн авна. Хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр вакцин оруулж ирж байна. "Монгол эм" концерн 10 мянган тун вакцин оруулж ирсэн. Хувийн хэвшлийнхэн вакциныг өндөр үнээр хийж, ашиг олох зорилгогүй гэдгээ илэрхийлсэн. Нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд хүлээж авна.

Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ. Вакцин хийх дарааллын тухайд хариу арга хэмжээний багийн буюу халдвартай иргэдтэй тулж ажиллада иргэдийг вакцинжуулж дууссан.

Одоо үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Өнөөдөр гэхэд хэвлэл мэдээлэл, банк санхүү, ус хангамж гэх мэт салбарын 53327 хүнийг дархлаажуулах ажил эхэллээ. Тодорхой 10 гаруй салбарынхан гэсэн үг. Худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянган хүнийг бид вакцинжуулсан. Энэ салбарын вакцинжуулалт үргэлжилнэ. Өдөр тутам олон нийттэй харилцаанд орж байдаг "Нарантуул" захын 6000 ажилтан, нийтийн тээврийн 1000 жолоочийг вакцинжуулсан. Боловсролын байгууллагын 45300 багшийг вакцинд хамруулж эхэлсэн. Энэ ажил үргэлжилнэ. Энэ долоо хоногийн эхнээс хөгжлийн бэрхшээлтэй, ахмад насны 100 мянга орчим иргэнээ вакцинд хамруулж байна. Өдөрт дунджаар 15 мянган хүн вакцинд хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 168 мянга орчим хүн вакцинд хамрагдсан байна. Энэ нь нийслэлийн 6 хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан гэсэн үг гэж ойлгож болно. 

Цаашлаад, ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна. “AstraZeneca” вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ бусад төрлийн вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Тухайн хүний биеийн болон насны онцлогоос шалтгаалж мэргэжлийн эмч нар ямар вакцин хийхийг зөвлөж, шийднэ. Үүний дараа залуучуудаа вакцинд хамруулна. Нийслэлд 18-25 насны 960 мянган иргэнийг тавдугаар сард багтаан вакцинд бүрэн хамруулж дуусгана.

Хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад вакцинжуулалт эхэлсэн. “AstraZeneca” вакциныг эхлээд хийж эхэлсэн. Тухайлбал, энэ өдөр хийлгэсэн Ерөнхий сайд гуравдугаар сарын дундуур 2 дахь тунгаа хийлгэх ёстой байсан. Гэхдээ ДЭМБ "AstraZeneca” тариулсан бол хоёр дахь тунг 56 хоног буюу найман долоо хоногийн дараа хийх зөвлөмж гаргасан. Энэ хугацаанд хийснээр илүү дархлаа тогтохыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Ийм учраас эхний тунгаа хийлгэсэн иргэдэд дахин мессеж илгээн, хугацааг товлоно" гэх мэдээллийг өглөө. 
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Астра зеника(84.71.146.75) 2021 оны 03 сарын 21

Юу ч уншдаггүй залуу юм аа даа. Ингэж ийм хариуцлагатай үед худал мэдээлэл тарааж болохгүй шүү дээ. Астра зеника вакцин ямарч насныханд аюулгүй гээд 3/17 нь зарласан. Хэл усгүй, юмаа гэхэд хэл устай ажилчиддаа даалгавар өгөөд дэлхий мэдээ үргэлж үзүүлж тэмдэглэгээ хийлгэж бай.

0  |  0
Бат(202.9.46.118) 2021 оны 03 сарын 19

Ямар нэгэн хэмжээгээр хариу урвал үзүүлэх ёстой энгэж байж вакцина үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр

0  |  0
zochin(66.181.179.81) 2021 оны 03 сарын 18

odoo bushuuhan horio togtoogooch ee.Olon bolohiig ni huleegeed baidag ni yamar uchirtai yum be/\nKofe shopoor duuren hun arzganaldaad l zuutsgaaj baina sh dee\n

0  |  0
бантан (66.181.178.84) 2021 оны 03 сарын 18

за наад астра чинь өндөр хариу урвалтай юм уу, гаж хариу урвалтай юм уу, өндөр бол бол дараагийн тун хийх шаардлага байхгүй юм биш үү, тэгээд ч 2 сарын дараа boost хийдэг юм уу, эхний тарилтын дараах үүссэн эсрэгбиетийн төвшин ийм өндөр байна гээд харуулах монгол хүний үзүүлэлт байна уу, нэг л биш ээ. ерөнхий сайдаа туршилтын туулай болгочих вий, наад хариу урвалаа тэр эсрэгбиет илрүүлдэг гээд байгаа нөгөө эх орны мундаг гэх хүмүүсийн оношлуураар үздэггүй юмуу, хүний үгээр бус өөрсдийн бодит үнэлгээгээр асуудалд хандаач ээ, \n

2  |  0
Top