Бүгд Найрамдах Сан Марино Улс даваа гарагаас эхлэн коронавирусний эсрэг вакцин хийлгэх сонирхолтой гаднын жуулчдад зориулан аяллын тусгай хөтөлбөр эхлүүлжээ.
Тус улсын аялал жуулчлалын төрийн нарийн бичгийн дарга Федерико Педини Амаатигийн мэдээлснээр, Сан Марино вакцинжуулалтын 90 хувийг Оросын “Спутник V” вакцинаар хангасан бөгөөд гаднын жуулчдад мөн энэ вакциныг санал болгож байна. Одоогоор тус улс 38 мянган тун вакцин хийснээс эхний тунгаа 21.8 мянган хүн аваад байна. Энэ нь тус улсын хүн амын 75 орчим хувь юм.
Сан Мариногийн Нийгмийн хамгааллын хүрээлэнгийн мэдээллээр, тус улсад 10 мянган тун илүү байгаа тул гаднын жуулчдад вакцин хийлгэх боломж олгохоор шийджээ. “Спутник V” эсвэл “Pfizer” вакцин хийлгэхийн тулд гаднын жуулчин зочид буудалд өрөө захиалж, Титано ууланд аялах ёстой. Аяллын үргэлжлэх хугацаа нь дор хаяж зургаан өдөр байх гэнэ. Хоёр тун вакцин хийлгэхэд 50 евро төлөх юм.
Одоогийн байдлаар, Герман, Швейцар, Франц зэрэг Европын орнуудаас захиалга ирж, зочид буудлуудын захиалга нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
УХААЛАГ НӨХДҮҮД БАЙНА