ОХУ-д Энэтхэгийн мөөгөнцөрт халдварын тохиолдол бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

ОХУ-д КОВИД-19-ийн халдвар авсан өвчтөнүүд мукормикоз мөөгөнцрийн халдвар авсан тохиолдол бүртгэгджээ.

“Хар хөгц” гэж нэрлэгддэг энэ халдвар Энэтхэг улсад тархаад байгаа билээ.

Мөөгөнцрийн халдвар нүр, хамар, амьсгалын эрхтнийг гэмтээдэг байна. Эл өвчин эхлээд хамрын хөндийд үүсэж, нүдэнд халдварладаг байна. Энэ өвчний үед сохрох өндөр аюултай гэнэ.

И.И.Мечниквын нэрэмжит Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн Николай Климкогийн хэлснээр, мукормикоз мөөгөнцрийн халдварт өвчин дэлхийн олон улс оронд гардаг байна. ОХУ-д маш цөөн тооны тохиолдол бүртгэгджээ. Туйлын ховор өвчнөөр голдуу хорт хавдартай хүмүүс халдварладаг гэж Николай Климко онцолсон байна. КОВИД-19 халдвартай өвчтөн “хар хөгц”-өөр халдварласан тохиолдол ОХУ-д маш цөөхөн бүртгэгдсэн байна. Коронавирусний халдвар авсан өвчтөнүүд декомпенсанцийн чихрийн шижинтэй тохиолдолд мөөгөнцрийн халдвар авах эрсдэл өндөр гэнэ.

Энэтхэг улсад энэ төрлийн чихрийн шижинтэй хүмүүс олон тоогоор байдаг нь мөөгөнцрийн халдварын тархалт их байгаа юм гэж Николай Климко тайлбарлалаа гэж “Известия” хэвлэлд мэдээлжээ.

 

 

Top