ЭМЯ-наас ковидын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Вакцинжуулалтаараа дэлхий дахинд Израил, АНУ, Бахрейн улсууд тэргүүлж байна. Вакцин нь 20 дугаар зууны анагаах ухааны шилдэг ололт юм. Вакциныг анх нээснээс хойш 230 гаруй жил дэлхийн хүн ам хэрэглэж, олон өвчин дэгдэхээ больж, өсөж үржиж буй.
Ковидын вакцины талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Ковидын цар тахал нь дэлхийд удаан хугацаагаар үргэлжилнэ. Вакцин нь өвчлөх эрсдэл болон өвдөж хүндрэхээс хамгаална. Вакцины талаарх сөрөг мэдээллүүд нь вакцин үүссэн цагаас л гарсан зүйл. Дэлхий дахинд хэдэн саяараа өвчилж байгаа энэ халдвараас өөрийгөө хамгаалахын тулд та вакцин хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллаа сахисаар байх ёстой. Вакцинтай холбоотой гаж урвалаас сэргийлэхийн тулд биеийн байдлаа эмчдээ хэлж байж тариулах хэрэгтэй. Вакцинтай холбоотой айдас байж болохгүй. Вакцин хийлгэснээс хойш 3-4 хоног биеэ арчлах хэрэгтэй. Сайн унтаж амарч, хоол ундаа сайн ууж, мэргэжлийн бус хүмүүсийн хоосон ярианаас хол байх хэрэгтэй" гэлээ.
Ямар ч вакциныг архаг хууч өвчин нь сэдэрсэн, өвчний явц хүнд байгаа үед хийдэггүй аж. Иймээс иргэд та бүхэн өөрт байгаа архаг хууч өвчнийхөө талаар эмчид хэлэх, даралтаа үзүүлж, зүрхний цохилтоо хэмжүүлж байгаад хийлгэх нь зөв юм.
Вакцины дараах дархлаа дор хаяж 14 хоногийн дараа тогтож эхэлнэ. Дэлхий даяараа вакцин хийлгэж байж тайвширна уу гэхээс одоо вакцинд 100 хувь найдаж, тайвширч болохгүйг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Даралт 136.110 тай хийсэн.Одоо зүрхны цохилт 120 той дэлсээд даралт 145.110 тай болсон.Байнга толгой хүзүү хөшөөтэй байна.Даралт 130 дээш хийдэггүй гэсэн биздээ.Зүрх байга өвлөөд байнаа.
Даралт 147.101-тэй байхад вакцин хийлгэснээс болоод даралт эм уугаад ч буухаа байчихлаа. Эмч үзээд 160-аас доош даралттай үед хийх заалттай гэсэн. Ингээд хийлгэсэн чинь даралт ихэсдэг өвчтэй болчихлоо. Даралт хэд байхад хийж болохгүй талаар иргэдэд мэдээлмээр байна шүү