Финландын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үндэсний хүрээлэн “Johnson & Johnson” вакцин хэрэглэхээс татгалзах шийдвэр гаргажээ. Эл вакцин цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй гэж үзсэн байна.
Түүнчлэн, “AstraZeneca” компанийн вакциныг зөвхөн 65-аас дээш насны хүмүүст санал болгох гэнэ. Харин эхний тунгаа “AstraZeneca” вакцин хийлгэсэн 65-аас доош насны хүмүүст хоёр дахь тунд “Pfizer” эсвэл “Moderna” вакциныг санал болгож байна.
Финландад “AstraZeneca” вакциныг 356 мянга орчим хүн хийлгэжээ. Харин “Johnson & Johnson” вакциныг вакцинжуулалтын хөтөлбөрт оруулаагүй байсан тул хэрэглэж эхлээгүй байжээ.
Эдгээр хоёр вакцин голдуу 65-аас доош насны хүмүүст ховор төрлийн цусны бүлэгнэлт үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Финлянд ууд ч өөрийн толгойтой байна шүү барууны ваъцинаас татгалзав өр нь барууныхан