Энэтхэгийн эрх баригчид нийгмийн сүлжээнд хандан коронавирусний “энэтхэг хувилбар”-тай холбоотой бүхий л контентыг даруй устгахыг хүссэн байна.
Энэтхэгийн мэдээллийн технологийн яамны мэдэгдэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний аль ч омог, хувилбарыг “Энэтхэгийн” гэж нэрлээгүй гэж онцолжээ.
Энэтхэгийн Баруун Бенгал мужид эрдэмтдийн илрүүлсэн коронавирусний шинэ хувилбарыг B.1.618 гэж нэрлэжээ. Энэтхэгийн халдвар өвчин судлаач Мадхукар Паягийн хэлснээр, коронавирусний энэ шинэ хувилбар нь гурвалсан мутацтай омог бөгөөд илүү хурдан тархах чадвартай аж. Шинэ B.1.618 омог нь Энэтхэгт илэрсэн коронавирусний хоёрдугаар үе бол анхны үе B.1.617 омог нь давхар мутацтай хувилбар юм.
Сэтгэгдэл ( 3 )
Харин ч энэтхэг хувилбар гэвэл дэлхий нийтэл ойлгомжтой байх болно. Контентуудыг устгах шаардлагагүй тэгээд ч Энэтхэг улс Монголтой адил сайн нэртэй биш.
Монголын сэтгүүлчдийн 80% нь 4-р ангийн хүүхдээс дор бичиг үсэгтэй бас шар хадны өвчтэнгүүдтэй адилхан сэтгэдэг 7 буудлын эмгэн өвгөн нараас муу мэдлэгтэй гэдгээ өдөр бүр харуулах юм даа. Ичих нүүр байна уу эд нарт.
Ene setguulchid alah umaa delhiin eruul mendiin yaam gej yu baisan um!, um orchuulj baigaa um bol nairuulaga hiildee redaktoraaa