Л.Баттөр: Хоёр тун хийлгээд 14-өөс дээш хоногт өвчилсөн тохиолдлуудыг судална

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

ЭМЯ-наас ковидын халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Хөдөө орон нутаг руу явахаар шинжилгээ өгч байгаа хүмүүсээс халдвар илэрсээр байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Хөдөө орон нутаг руу очиж байгаа иргэд очоод 7 хоног тусгаарлагдах, өөрийгөө ажиглах зайлшгүй шаардлагатай юм.

Иргэд та бүхэн өөрөө халдвар аваагүй гэдэгтээ итгэлтэй байгаа ч таны хажууд сууж буй хүн, уулзаж буй хүн тань халдвар тээгээд явж байж болзошгүй цаг үед бид амьдарч байна. Та өвдөхгүй бол таны гэр бүлийн 3-4 хүн өвчлөхгүй.

Дархлаажуулалтад 24 цагийн дотор 55 мянга гаруй хүн хамрагджээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цаг үеийн асуудлаар өгсөн мэдээлэлдээ "Аливаа хөл хорионы дараа хөдөлгөөн нэмэгддэг. Үүний дагуу өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. 14-21 хоногийн дараа харьцангуй буурч, нас баралт ч багасах хандлагатай. Вакцины эхний тунг хийлгэсэн хүн амаас 0.5 хувь нь өвчилсөн. Олон улсын судалгаагаар ч хоёрдугаар тунгийн дараа халдвар авсан тохиолдлууд байна. Эхний тунгийн дараа дархлаа сайн тогтоогүй байхад халдвар авдаг.

Харин хоёр тунг хийлгээд 14 хоногийн дараа халдвар авсан тохиолдлуудыг нарийвчлан судлах шаардлагатай. Энэ нь яагаад, юунаас болов, аль насныхан байна, дархлаа яагаад тогтсонгүй вэ зэрэг асуулт байна. АНУ-д гэхэд л эдгээр тохиолдлыг нарийвчлан судалж байгаа. Хоёр тунд хамрагдсан ч дархлаа 100 хувь тогтоно гэсэн зүйл байхгүй. Дархлаа вакцинаас хойш 21 хоноод, сар болоод тогтох нь ч бий.

Бид вакцинд хүн амынхаа 60 хувийг хамруулна. Үлдсэн нь хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, вакцин хийхэд эсрэг заалттай хүмүүс байна. Иймээс бид вакцин хийлгэсэн гээд тайвширч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ барьсаар байх ёстой" гэлээ.

     

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.99) 2021 оны 06 сарын 02

энэ оюунэрдэнэ гэдэг салхи наад онцгой комиссоо онцгой байдлаар ажиллуулаач шадар сайд гэж эрх мэдлийн дур нөхрөө ийм байдлыг урсгалд нь орхиод тойрог сонгууль гээд тэнүүлээд байлгүй ажиллуул чадахгүй бол бүтэхгүй хуулиа санаачлаад амьдралгүй юмаа яриад явж байг зайлуулаач хүмүүсийн амь нас эрүүл мэнд тоглоом биш шүү хариу нэхнэ босно

0  |  0
Zochin(66.181.186.108) 2021 оны 05 сарын 30

Busad uls ornuudad 2 tung hiilgesnii daraa haldvar avsan geh medeelel sonsogdohgui uym,ehnii ued 1,2 sonsogdoh bsnaas

0  |  0
Shovu batsaan(64.119.26.116) 2021 оны 05 сарын 29

Худал ярьсан bugs doloogch намын бацаан

1  |  0
Зочин(150.129.143.106) 2021 оны 05 сарын 30

Оросууд коронагаар нас барсан хүнд задлан хийсэн гээд байна.Гэтэл короно гэж халдварт тахал биш байна ЦУС БҮЛЭГНЭЛТЭЭС БОЛЖ ҮХЭЛД ХҮРСЭН ГЭЖ ОНШЛООД БАЙНА ШҮҮДЭЭ.ҮҮНИЙГ УНШАААЧЭЭ.Бас талбай дээр ЗАНА бас корона халдтдварт тахал биш гээд байна шүүдээ

2  |  0
zochin(202.55.188.90) 2021 оны 05 сарын 28

Bi lav sputnik vaccina”hiij orj ired l hymrsnaas hoish 7 honogin dara pcr oghod ereg garad odo emnelegt emchiluulej bna Gerese hushuuga ch gargaagui bsn hun .

0  |  0
Хятадын боолууд аа (103.57.92.243) 2021 оны 06 сарын 07

Хүнээ биш вакцинаа судлаачээ:)) Хятад вакцин эхний тунгийн дараа 0,5-1,9 хувьтай, Спутник 80-90 хувьтай бна. Хятадын тушаалаар ажилаад бдаг юм уу?! Одоо юу судлах гээд бгаан? Нас барсан хүмүүстээ задлан хий гэж тушаагаа юу

3  |  1
Zochin(202.9.46.173) 2021 оны 05 сарын 27

Gamaley centriin Ginzburg 2tungaa hiilgeed 14 honoj darhlaa togtood haldvar barag l avahgyi dee avlaa gehed hungun,hyndrehgyi,yhelgyi geed yariltslagataa helse(Sputnik)getel sinofarmiih yaj bna,gaj urval bol yarih yum bish

0  |  0
Zochin(202.9.46.173) 2021 оны 05 сарын 27

Bygd vaktsind hamragdaad bi gantsaaraa hiilgeh bolomjgyi bolohoor aigaad ger byliin tsuglaraltand ochoogyi..mayagtai syrtei l gej bodson bhdoo.

0  |  0
Ж(66.181.161.103) 2021 оны 05 сарын 27

Банди

0  |  0
Top